Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?

Нарнаас хамгаалах тосыг сонгохдоо та юуг голчлон хардаг вэ? Арай савлагааных нь өнгө үзэмжээр сонгодог юм биш биз? Энэхүү нийтлэлээр нарнаас хамгаалах тосны төрлүүд болох Физикийн аргаар нарнаас хамгаалах тос, Химийн аргаар нарнаас хамгаалах тосны ялгааг мэдэж авцгаая!

Нарны хэт ягаан туяанд өртөх нь арьсны хорт хавдар үүсэх хамгийн гол хүчин зүйл тул арьсаа дараах аргаар хамгаалаарай:

  • Өдрийн нар тусах оргил цагаар аль болох сүүдэрт байх
  • Нарнаас хамгаалах хувцас өмсөх
  • Хувцас өмсөөгүй ил хэсэгтээ нарнаас хамгаалах тос түрхэх

2 төрлийн нарнаас хамгаалах тос байдаг.

Физикийн аргаар нарнаас хамгаалах тос

Энэ төрлийн нарнаас хамгаалах тос нь ЯГ Л БАМБАЙ шиг ажилладаг. Арьсан дээр бүрхүүл үүсгэж, нарны туяаг өөр дээрээ ойлгож хугална.

ZINC OXIDE, TITANIUM DIOXIDE гэсэн идэвхтэй найрлагууд агуулсан тоснууд нь физикийн аргаар нарнаас хамгаалах тос юм.

Хэрвээ та эмзэг арьстай бол энэ тосыг сонгоорой.

Химийн аргаар нарнаас хамгаалах тос

Энэ нь ЯГ Л ПОРЛОН ШИГ нарны туяаг өөртөө шингээж авдаг.

OXYBENZONE, AVOBENZONE, OCTISALATE, OCTOCRYLENE, HOMOSALATE and OCTINOXATE эдгээр найрлагын аль нэг байгаа бол химийн аргаар нарнаас хамгаалах тос юм.

Энэ нь цагаан туяа арьсан дээр үлдээдэггүй арилгахад хялбар байдгаараа давуу талтай.

Мөн нарнаас хамгаалах тос нь BROAD SPECTRUM (өргөн хүрээний үйлдэлтэй буюу нарны хэт ягаан туяа болох UVA, UVB туяанаас аль алинаас нь хамгаална), WATER RESISTANT (усны хамгаалалттай буюу хөлрөх усанд сэлэх үед арилахгүй), SPF 30 болон түүнээс дээш байх нь таны арьсыг нарнаас үр дүнтэй хамгаалж чадна.

Хэрэв гадаа удаан байх, усанд сэлэх, хөлөрсөн тохиолдолд 2 цаг тутамд дахин нарны тосоо түрхээрэй.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан