Умайн ерөндгийн (спираль) талаар таны мэдвэл зохих 11 зүйлс

  1. Даавар агуулсан ба даавар агуулаагүй гэсэн үндсэн 2 төрлийн ерөндөг байдаг. Ямар төрлөөс шалтгаалан идэвхтэй үйлдлээ үзүүлэх хугацаа харилцан адилгүй.
  2. Жирэмслэхээс хамгаалах хамгийн үр дүнтэй, орчин үеийн аргуудын нэг бөгөөд 99% хамгаална.
  3. Ерөндгийн тавиулахад болон тавиулсны дараах өдөр бага зэрэг өвдөлт мэдрэгддэг.
  4. Ерөндөг тавиулсны дараа байрлал нь өөрчлөгдөх эсвэл унаж болдог ба энэ үед эмчид хандаарай.
  5. Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхгүй.
  6. Ерөндгөө авхуулахад жирэмслэх чадвар хурдан эргэн сэргэдэг.
  7. Зайлшгүй мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний дараа өөрт тохирох ерөндгийн тавиулаарай.
  8. Сарын тэмдэг ирсний дараа, жирэмсэн биш үед тавьдаг.
  9. Бага аарцгийн эрхтний үрэвсэл халдваргүй байх хэрэгтэй.
  10. Ерөндөг тавиулсан дариуд жирэмслэхээс хамгаалах үйлдлээ үзүүлж эхэлдэг.
  11. Тавиулснаас хойш нэг сарын дараа давтан үзүүлээрэй, үүний дараа 6 сар тутамд хэт авиагаар (ЭХО) хянуулж хэвшээрэй.

Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг зохистой хэрэглээрэй. Танд амжилт хүсье.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

8FansLike
0FollowersFollow
0SubscribersSubscribe

Их Уншсан

Хайрын 5 хэл – Та хайрын хэлээ мэдэх...

Бид өдөр тутмын амьдралдаа харилцаанд оршиж байдаг. Тэр харилцаанууд бүгдээрээ ойлгомжтой бас бүтэлтэй байдаг билүү? Наад зах нь бид хайртай хүнтэйгээ, хүүхдүүдтэйгээ...

Гэр бүлийн зөв цөм харилцаа нь эхнэр, нөхөр...

Та магадгүй энэ сэдвийг олон удаа хаа нэгтэйгээс харж байсан байх. Гэр бүлийн харилцааны талаар ярихаасаа өмнө бид эхлээд “Гэр бүл”-ийн тухай ярих хэрэгтэй...

Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?

Нарнаас хамгаалах тосыг сонгохдоо та юуг голчлон хардаг вэ? Арай савлагааных нь өнгө үзэмжээр сонгодог юм биш биз? Энэхүү нийтлэлээр нарнаас хамгаалах...

Хүүхдэдээ сайн эцэг эх болоход та бэлэн үү?

Хүүхэдтэйгээ харилцахдаа нэг л учраа олохгүй байна уу? Маш энгийн, амархан зүйлсийг амьдрал дээр багахан хэмжээнд өөрчлөхөд танд энэ бүхэн арай л...

Умайн базлалт эхэд мэдрэгдэж эхлэх үед юу анхаарах...

Умай жигд базлалтын үр дүнд умайн хүзүү (савны амсар гэж ярьдаг) нээгдэж төрөлтөнд бэлтгэнэ. Нэгдүгээр үеийн эрт шатанд савны амсар 3-4 см...