Умайн базлалт эхэд мэдрэгдэж эхлэх үед юу анхаарах вэ?

Умай жигд базлалтын үр дүнд умайн хүзүү (савны амсар гэж ярьдаг) нээгдэж төрөлтөнд бэлтгэнэ. Нэгдүгээр үеийн эрт шатанд савны амсар 3-4 см хүртэл нээгдэх ба цаашид идэвхтэй үе лүү шилжин базлалтын хүч нэмэгдэж, давтамж ойртож үргэлжлэх хугацаа нэмэгддэг.

Юун түрүүнд та бүхэн төрөлт бүр өөрийн гэсэн онцлогтой, өөр өөр шинж тэмдэг илрэх боломжтой мөн хүн бүр харилцан адилгүй мэдэрч хүлээн авдаг гэдгийг анхаараарай. Иймд манай нийтлэлээс ерөнхий мэдээллийг авч эмчлэгч эмчээсээ шаардлагатай зүйлсийг асууж тодруулж, баг болон ажиллах нь чухал юм шүү.

Эрт үе

Төрөлтийн эрт үед умайн базлалт эхэд мэдрэгдэж эхлэх бөгөөд 20 минут орчмын зайтай 20-60 секунд үргэлжилдэг. Зарим эмэгтэйчүүд 5 минутын давтамжтай базлалт үүсэх хүртэл өөрт зовуурьгүй байх тохиолдол ч бий. Базлалтын эрчим, давтамж, үргэлжлэх хугацаа аажим аажмаар нэмэгддэг тул эхэд дасах, нөхцөл байдлыг удирдах боломж бүрддэг.

Хэвлийгээр бүсэлж байгаа мэт өвдөх, нуруу руу өвдөх ба энэ үед аль болох тайван байж, давсаг дүүрсэн дариуд шээх хэрэгтэй ба дүүрэн давсаг нь умайн булчин үр дүнтэй агшиж, ураг давшихад саад учруулахыг үгүйсгэхгүй ээ.

Идэвхтэй үе

Базлалтын хүч нэмэгдэхийн хирээр эмэгтэйд зовуурь, өвдөлт нэмэгдэнэ энэ байдал хэдэн цаг ч үргэлжлэх магадлалтай тул бүсгүй та сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Умайн хүзүү 10см хүртэл бүрэн нээгдэх бөгөөд 2-3 минутын давтамжтай базлах ба ургийн толгой бага аарцгийн хөндий рүү ордог. Энэ үед дараах зөвлөгөө тус болно гэж найдаж байна.

  • Тогтвортой жигд амьсгалж амьсгалаа удирдах нь таныг тайвшрахад тусална.
  • Хэрэв аахилах, гинших, чангаар дуугармаар мэдрэмж төрвөл бусдаас бүү санаа зовоорой эмч, эмнэлгийн ажилчид таныг ойлгох болно оо. Харин дэргэдэх эхчүүддээ саад бүү учруулаарай. Анхан төрөгчид айж сүрдэж мэднэ.
  • Өвдөглөж суух, ойр ойрхон алхах, бөмбөг хэрэглэх нь базлалтын үед ашиг тус ихтэй.
  • Нөхрөөрөө болон асарч буй хүнээрээ нуруугаа зөөлөн илүүлэх нь танд базлалтын үед бага ч атугай таатай мэдрэмж өгнө.
  • Хөгжим сонсож, видео үзэж, бусадтай ярилцаж жоохон ч атугай сатаарч болно шүү.
  • Балга балгаар бүлээн ус ууж эрч хүчээ сэлбээрэй, төрөлтийн хоёрдугаар үе эхлэх хүртэл тамир тэнхээгээ барж болохгүй шүү.
  • Ургийн зүрхний цахилгаан бичлэг хийх нь таны хүүхдийн хэвийн байгаа эсэхийг хянах хамгийн чухал шинжилгээ тул төвөгтэй байх хэдий ч бүү цааргалаарай.

Хамгийн гол та амаржих газарт мэргэжлийн баг хамт олны тусламжийг хугацаа алдалгүй авах боломжтой байгаа бол санаа зовох зүйл байхгүй. Хэсэгхэн хугацааг тэвчээд өнгөрөх та бяцхан үрээ тэврээд хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй хүн болох тул хүчтэй байгаарай.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

8FansLike
0FollowersFollow
0SubscribersSubscribe

Их Уншсан

Гэр бүлийн зөв цөм харилцаа нь эхнэр, нөхөр...

Та магадгүй энэ сэдвийг олон удаа хаа нэгтэйгээс харж байсан байх. Гэр бүлийн харилцааны талаар ярихаасаа өмнө бид эхлээд “Гэр бүл”-ийн тухай ярих хэрэгтэй...

Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?

Нарнаас хамгаалах тосыг сонгохдоо та юуг голчлон хардаг вэ? Арай савлагааных нь өнгө үзэмжээр сонгодог юм биш биз? Энэхүү нийтлэлээр нарнаас хамгаалах...

Хүүхдэдээ сайн эцэг эх болоход та бэлэн үү?

Хүүхэдтэйгээ харилцахдаа нэг л учраа олохгүй байна уу? Маш энгийн, амархан зүйлсийг амьдрал дээр багахан хэмжээнд өөрчлөхөд танд энэ бүхэн арай л...

Умайн базлалт эхэд мэдрэгдэж эхлэх үед юу анхаарах...

Умай жигд базлалтын үр дүнд умайн хүзүү (савны амсар гэж ярьдаг) нээгдэж төрөлтөнд бэлтгэнэ. Нэгдүгээр үеийн эрт шатанд савны амсар 3-4 см...

Хүүхдийн хараа хамгаалах талаар эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

Нүдний тогтмол үзлэг хийлгэх яагаад чухал вэ? Хүүхдийн биеийн болон сэтгэхүйн хөгжил хэвийн явагдах хамгийн чухал үндэс нь харааны...