Зөв хооллолт гэж юу вэ?

Цаг хугацаа өнгөрөх тусам даяаршил хурдацтай явагдаж, техник технологи хөгжихийн хирээр бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгдэж, бид ч ихэнх ажлаа гар утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжүүдийн ардаас амжуулж чадаж байгаа нь таатай хэрэг хэдий ч үүнийг даган бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, идэвхтэй хөдөлгөөн хийх нь харьцангуй багасаж, зохисгүй хооллож байна. Тэгвэл зохистой хооллолт гэж юуг хэлдэг вэ? Бид зөв хооллолтын талаар юу мэдэх вэ?

Дийлэнх хүмүүсийн гаргадаг алдаа бол хоол хүнсний шим тэжээлийн тухай ойлголтод ач холбогдол өгдөггүй асуудал юм. Монголчуудын маань дунд байх оройн 6н цагаас хойш хоол идэхгүй байх, эсвэл огт хоол идэхгүй байх зэрэг нь эргээд бидний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Хэрэв та 6-аас өмнө хоногт хэрэглэвэл зохих калориосоо илүү, гурил, сахар зэрэг муу нүүрс усыг түлхүү хэрэглэн, дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа бол ямар ч үр дүн үзүүлэхгүй харин ч таргалж байж болох юм.

Зохистой хооллохын тулд бид зайлшгүй хоол хүнсний шим тэжээлийн тухай ойлголтын дор бүрнээ мэдэж байх хэрэгтэй.

Хүмүүсийн хувьд 7 чухал шим тэжээлүүд байдаг.

Үүнд :

  • Нүүрс ус
  • Өөх тос
  • Эрдэс бодис
  • Уураг
  • Амин дэм
  • Хүнсний ислэг
  • Ус

Эдгээрээс биднийг таргалуулаад байгаа гол шим тэжээл бол нүүрс ус юм. Нүүрс ус нь амьд организмд олон үүргийг гүйцэтгэдэг. Tэдний нэг нь энерги хадгалалт буюу тархи болон булчинг ажиллуулах түлш болох билээ.

Энгийнээр бидний таргалах процесс нь энерги ихдэж, тэрхүү энерги нь өөхөн давхарга болон хуримтлагдаж байгаа явдал юм. Нүүрс усыг мөн хэрэгцээтэй болон хэрэгцээгүй гэж ангилж болох юм. Хэрэгцээгүй нүүрс ус нь илчлэг бага хэмжээгээр агуулдаг эсхүл огт агуулдаггүй сахароз, цикламат, аспартам ба ацесулфам нар юм. Харин хэрэгцээтэй нүүрс усанд целлюлоз, гемицеллюлоз, пектин, ургамлын цавуулаг бас ургамлаас ялгардаг зунгаг зэрэг орно.

Cахароз, цикламат нар нь бүх төрлийн чихэр, хийжүүлсэн ундаа зэрэгт агуулагдаж байдаг бол аспартам ба ацесулфамыг талх нарийн боовны бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг.

Тэгвэл бид хэрхэн зөв хооллох вэ?

Хамгийн түрүүнд та өөрийнхөө биеийнхээ төрөл болон амьдралын хэв маягаа тодорхойлох хэрэгтэй. Хүний бие махбод нь 3н төрөлд /ЭКТОМОРФ, ЭНДОМОРФ, МЕСОМОРФ/ хуваагддаг ба төрөл бүр нь өөрийн гэсэн сул ба давуу талуудтай байдаг.

Та энэхүү холбоосоор орж өөрийнхөө төрлийг олж болох юм.

https://assessment.everydayhealth.com/body-type-quiz/

Үүний дараа өөрт тохирсон дасгал, хөдөлгөөн, дэглэмийг сонгох зүйтэй юм.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

63LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан