Өө бурхан минь, 5-ийн 5 уу?

Хүмүүс түүнд “Өө бурхан минь, 5-ийн 5 уу?” гэж хэлээд дуу алдан инээнэ. Тэр эмэгтэй ч мөн инээнэ, гэхдээ үүнийг тэр хүртэх ёстой гэж үү? Тэр яаравчлан ярианы сэдвийг өөрчилж энэ үл хүндэтгэсэн уур амьсгалыг үгүй хийхийг хүснэ.

Эмэгтэй ганцаар уйлна. Тэр дахиад жирэмсэн болсондоо хэмжээлшгүй их баяртай байгаа ч сэтгэл хөдлөлөө бусдаас нуух хэрэгтэй учраас уйлна. Тэр үргэлж өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг ч хүмүүс яагаад энэ бүх асуудалд хөндлөнгөөс оролцоод байгаа талаар бодож өөрийн эрхгүй мэгшинэ.

Яагаад гэвэл тэр айлын ганц хүүхэд, бага насаа ганцаардал дунд өнгөрөөсөн, одоо ч заримдаа ганцаарддаг. Түүний эмээ 12 хүүхэдтэй байсан тэр түүн шиг л байхыг хүссэн. Тэр хүүхэдгүйгээр өөрийнхөө амьдралыг огтхон ч төсөөлдөггүй харин хүмүүс хүүхдүүдийн түүнд оногдсон шийтгэл мэтээр үздэг.

Тэр бусдаар өрөвдүүлэхийг хүсдэггүй. Түүний нөхөр болон тэр хүүхдүүдээ өсгөх бололцоотой гэвч энэ нь бусдад огт хамаагүй. Хүмүүс түүнийг зүгээр л жирэмслэхээс хамгаалж мэдэхгүй хариуцлагагүй нэгэн мэтээр шүүмжилнэ.
Больж үз! Тэр өөрийнхөө асуудалд өөрөө санаа тавьж чадна.

Тэр заримдаа эргэлзэнэ бас гайхна 2 хүүхэдтэй байхдаа зогсоох ёстой байж уу гэж! Шанална бас уйлна хүмүүс үнэхээр бүдүүлэг.
Тэр зүгээр л өөрийнхөөрөө амар амгалан амьдрахыг хүснэ.

Хүн бүхэнд шалтгаан бий. Гуниг гашуудлын нулимс баяр жаргалын нулимсаар солигддог гэдэгт бид итгэдэг.
Бусдын амьдралыг шүүмжилж, хошуугаа дүрэхээ болъё.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан