Шинэхэн зүрх хэвлийдээ тээж буй үзэсгэлэнт бүсгүйчүүддээ – Агаарын бохирдол

Шинэхэн зүрх хэвлийдээ тээж буй үзэсгэлэнт бүсгүйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Бид үрсээ эрүүл тээж төрүүлэхийн тулд нэлээдгүй зүйлийг мэдэх шаардлагатай болдог. Жирэмсэн байх хугацаандаа зарим төрлийн далайн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх ёстой хэдий ч амьсгалж буй агаараа бид яах вэ?

Сүүлийн үед агаарын чанар (бохирдол) жирэмсэн эмэгтэйчүүдэд болон таны дотор бойжиж буй бяцхан зүрхэнд тань хэрхэн нөлөөлдөг талаар хийсэн судалгааны үр дүнгээс гаргасан зөвлөгөө, мэдээллийг танд болон танай гэр бүлд танилцуулахдаа таатай байна.

Агаарын бохирдол гэж юу вэ?

Агаарын бохирдол нь хэд хэдэн зүйлээс үүдэлтэй. Энгийнээр хэлбэл бидний амьсгалж буй агаар хэвийнээс илүүтэйгээр хорт бодисыг агуулахыг хэлэх бөгөөд хотжилт, химийн үйлдвэрлэлээс гадна дам тамхидалт хүртэл эх үүсвэр нь болдог.

Агаарын бохирдолтой орчинд удаан амьдарснаар таны биед илрэх шинж тэмдгүүд

  • Ханиалгах
  • Цээж хэржигнэх
  • Нүд болон хамрын хөндий цочрох
  • Амьсгалын замын хүнд өвчнүүд: астма, бронхит гэх мэт
  • Архаг ядаргаа
  • Амьсгалахад саадтай болох
  • Хавдар гэх мэт

Харин жирэмсэн бүсгүйчүүдэд дараах эрсдэлийг дагуулж байдаг.

  • Бага жинтэй хүүхэд төрөх: Америкийн нэгдсэн улсад 12 хүүхэд тутмын 1 нь байх ёстой хэвийн хэмжээнээсээ бага жинтэй төрдөг байна. Үүнд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байгаа ч голлох шалтгааныг агаарын бохирдол гэж үздэг. Бага жинтэй нярай нь хэвийн жинтэй нярайг бодвол эрхтэн тогтолцооны хөгжил сул байдаг бөгөөд амьдралын эхний саруудад өвчлөх магадлал өндөр байдаг.
  • Дутуу төрөлт: Жирэмсний 37 долоон хоногоос өмнө эх амаржихыг дутуу төрөлт гэх бөгөөд Стоколмийн орчны институтээс гаргасан судалгаагаар жил бүр 3 сая нярай агаарын бохирдлын улмаас дутуу төрж байгааг тогтоожээ. Дутуу буюу хугацаанаасаа өмнө төрөх нь хүүхдийн төв мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй бие мах бодийн бусад бэрхшээлүүдийг үүсгэдэг.
  • Аутизм (нийгмийн харилцаанд орж чадахгүй нэгэн төрлийн сэтгэцийн эмгэг): Харвардын эрдэмтэд эмэгтэйчүүдийг жирэмсний сүүл хугацаанд бохирдолтой орчинд байснаар хүүхэд нь аутизмтай төрөх магадлал 2 дахин нэмэгддэг байж болзошгүй гэдгийг тогтоожээ. Бусад нөлөөлөх хүчин зүйлүүд байгаа тул та бүү санаа зовоорой.
  • Астма: Агаарын бохирдол нь астмыг улам хүндрүүлдэг. Жирэмсэн эмэгтэйн астма сэдрэх нь жирэмсний хожуу үеийн хордлого (артерийн даралт нэмэгдэж, эрхтэн тогтолцооны өөрчлөлт үүсэх) өндөр эрсдэлийг үүсгэдэг.
  • Үргүйдлийн асуудал: Хэрвээ та бүхэн хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол амьсгалах агаарынхаа талаар дахин нэг бодож үзүүрээ. Учир нь хэд хэдэн судалгаагаар агаарын бохирдолтой бүсэд амьдарч буй хүмүүсийн жирэмслэлтийн хувь бага байдаг нь тогтоогдсон бөгөөд эрт үеийн зулбалтын асуудал ч үүсдэг байж болзошгүй.

Жирэмсэн байх хугацаандаа агаарын бохирдлоос хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Дэлхийн эрүүл мэндийн 2014 оны судалгаагаар дэлхийн хүн амын 92% нь агаарын чанарын шаардлага хангаагүй бүсэд амьдардаг гэдгийг тогтоосон. Агаар хэдий цэвэр харагдаж болох хэдий ч хүний биед хортой зүйлсийг агуулж болдог гэдгийг анхаараарай. Мөн өөрийн амьдардаг газрын агаарын чанарын үнэлгээг анзаараарай. Улаанбаатар маань бол ойлгомжтой шүү дээ?

  • Агаар цэвэршүүлэгч аваарай: Зарим газар байгууламжийн доторх агаар гаднах агаараас 2-5 дахин бохирдолтой байдаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрээ тогтмол агааржуулахдаа агаар цэвэршүүлэгчийг ашиглах хэрэгтэй.
  • Агаараа хамгаалцгаая: Аливаа том асуудлыг бид шийдэж чадахгүй ч гэртээ хоол хийх, элдэв төрлийн шүршигч бодис хэрэглэх, будаг хийх, гал гаргах зэрэг нь гэр доторх агаарын чанарт шууд нөлөөлж байдгийг санаарай.
  • Дотор байцгаая: Арьс бол бидний хамгийн том эрхтэн билээ. Бид 60-100% арьсаараа бусад зүйлсдээ хүрэлцэж байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хэдий хамгаалах маск зүүсэн ч гэсэн арьсаараа гадаад орчинтой харилцаж байдаг. Хэрвээ гадаа агаарын чанар маш муу байвал та гэртээ үлдэж гэрийн доторх агаараа цэвэршүүлэх нь илүү ашиг тустай.
  • Цэвэр агаар ба ургамал: Ургамал бол Байгалын агаар цэвэршүүлэгч бөгөөд таны хүүхдийг эрүүл өсөж торниход зохих үүргийг гүйцэтгэж чадна. 10м2 тутамд нэг ургамал байлгахыг зөвлөдөг бөгөөд мөлхөө ургамлууд агаарын чанарт илүү эергээр нөлөөлдөг байна.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан