Эдгээр үгнүүдийн учрыг бүрэн ойлгосон байхад эмэгтэйчүүдийн эмчтэй ойлголцоход асуудал үүсэхгүй

Сайн байцгаана уу? Цахим орчныг үр бүтээлтэй хэрэглэцгээе.

Эдгээр үгнүүдийн учрыг бүрэн ойлгосон байхад эмэгтэйчүүдийн эмчтэй ойлголцоход асуудал үүсэхгүй.

Өндгөвч – Эмэгтэй хүний бага аарцгийн хөндийд байрладаг хос эрхтэн. Өндгөн эс боловсруулах, даавар ялгаруулах үүрэгтэй.

Фолликул – Өндгөвчний үйл ажиллагааг явуулж байгаа бүрэлдэхүүн хэсэг. Хэд хэдэн төрөл байх ба 17мм ба түүнээс дээш хэмжээтэй фолликул нь бие гүйцсэн өндгөн эсийг агуулж байх боломжтой.

Овуляци – Хүмүүс өндгөн эс хагарах гэж түгээмэл ярьдаг. Өөрөөр хэлбэл өндгөвч дэх 17мм ба түүнээс дээш хэмжээтэй фолликул нь дааврын нөлөөн дор бүрэн боловсорч улмаар өндгөн эс фолликулаас чөлөөлөгдөх үйл явц юм.

Өндгөн эс – Овуляцийн үр дүнд фолликулаас чөлөөлөгдөж буй эмэгтэй хүний бэлгийн эс.

Эндометр – Умайн (сав) хөндийн салст давхарга, сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой өөрчлөгдөж байдаг. Энгийн үгээр тайлбарлавал сарын тэмдэг ирсний дараа хөвсийж зузаарч сарын тэмдэг ирэх үед ховхорч биеэс гадагшилдаг.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан