Жирэмслэлтийн тухай таны мэдвэл зохих зүйлс

Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас биш хоёр зурааснаас эхэлдэг гэж та бишгүй л сонсож байсан байх. Чухамдаа тэр хоёр зураасны цаана таны бие мах бодид юу болдог талаар мэдэхийг хүсвэл та нийтлэлээ үргэлжлүүлэн уншаарай.

Үр тогтолт ба жирэмслэлт

Мэдээж жирэмслэх үйл явц нь эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөг ба бэлгийн харилцаанд (хавьтал)-д орсон цаг хугацаанаас хамаардаг.

Өөрөөр хэлбэл өндгөн эс (эм бэлгийн эс) боловсорч байх үед бэлгийн харилцаанд орсноор үрийн шингэн дэх эр бэлгийн эсүүд үтрээ, умайн хүзүү, умайн хөндийгөөр дамжин улмаар үр дамжуулах хоолойд өндгөн эстэй эвцэлдэн нэгдэж үр тогтдог.

Улмаар үр тогтсон өндгөн эс цаашид үр хөврөл болон хөгжиж явсаар умайн хананд бэхлэгдэж жирэмслэлт цааш үргэлжилдэг байна.

Жирэмсэн эсэх ээ хэзээ мэдэх боломжтой вэ?

Сарын тэмдэг нь хугацаандаа ирдэг эмэгтэйн тухайн сарын тэмдэг нь ирэхгүй байвал жирэмсэн болсон эсэхээ шалгаж үзэх хэрэгтэй. Мөн тухайн эмэгтэйд дотор муухайрах, ядарч сульдах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болох хэдий ч үүгээр жирэмсэн эсэхийг нотлох боломжгүй. Тиймд шээсэнд жирэмсний тестийг зааврын дагуу үзэх болон мэргэжлийн эмчийн тусламж авах нь зүйтэй.

Жирэмсний хугацаа

Жирэмсний хугацааг тухайн эмэгтэйн сүүлийн сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс тооцох бөгөөд бэлгийн харилцаанд орсон болон үр тогтсон өдрөөр тооцдоггүй ээ. Жирэмсний хугацааг долоон хоногоор тоолох ба дунджаар 40 долоо хоног буюу 280 хоног үргэлжилдэг.

Хэвийн бус жирэмслэлт

Сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр эерэг гарах, цусны шинжилгээгээр жирэмсэн гэдгийг баталснаар тухайн эмэгтэй хэвийн жирэмсэлсэн үү? Хэвийн бус жирэмсэлсэн үү? Гэдгийг батлах боломжгүй. Умайн гадуурх жирэмслэлт, зулбалт, цулцан хураа, өсөлтгүй жирэмслэлт зэрэг нь жирэмсний эрт үеийн хүндрэлд тооцогддог. Иймд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан