Жирэмсэн эмэгтэй: Ядарч сульдаад байна, унтаж чадахгүй байна, нойр хүрэхгүй байна, одоо яах вэ?

Жирэмсэн байхад ядрах нь хэвийн үү?

Ядрах, бие сульдах нь жирэмсний хугацаанд ялангуяа эхний гурван сард түгээмэл илэрдэг шинж юм. Жирэмсэн болсонтой холбоотой биед гарч байгаа дааврын өөрчлөлт нь ядрах, дотор муухайрах болон сэтгэл санаа тогтворгүй болох үндсэн шалтгаан болдог. Энэ бүхнийг өргөс авсан мэт арилгах боломж байхгүй бөгөөд жирэмсэн эмэгтэй сайтар амрах хэрэгтэй.

Ядарч бие сульдаж, идэвх буурах үед тогтмол цагаар эрүүл зөв хооллож, хангалттай унтаж амрах нь танд тустай бөгөөд жирэмсний хожуу үед хүүхдийн хэмжээ томорсонтой холбоотой мөн ядрах тул ажил амралтаа сайтар зохицуулаарай.

Хүүхэд эхийнхээ хэвлийд өсөж хөгжиж, хэвлий томрох тусам эмэгтэйчүүд унтаж амрахад бэрхшээл үүсэж эхэлдэг. Тухтай хэвтэж чадахгүй бөгөөд өөрт амар байрлал авах үед амьсгал авахад саадтай болж өөрийн эрхгүй байрлалаа сольж хэвтэх хэрэгтэй болдог.

Гэхдээ ядарч сульдах нь таны хүүхдэд шууд муугаар нөлөөлөхгүй тул бүү сэтгэлээ зовоогоорой.

Хар дарж зүүдлэх

Зарим эмэгтэйчүүд хүүхдийн талаар болон төрөлтийн талаар таагүй зүүд зүүдлэх нь бий. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд та нөхөртэйгөө ярилцаж, эмнэлгийн тусламж үзүүлэгчээс зөвлөгөө аваарай. Сэтгэл тавгүй бухимдсан үедээ тайвшруулах амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй.

Таатай байрлалаар унтах

Баруун болон зүүн талаар ээлжлэн унтах нь жирэмсэн үеийн хамгийн аюулгүй байрлал юм. Зарим судлаачид жирэмсний 28 долоо хоногоос (7 сар) хойш эгц дээш харж унтах нь хүүхэд амьгүй төрөх эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг гэж үздэг. Энэ нь хүүхдэд очих цусны эргэлттэй холбоотой.

Жирэмсэн эмэгтэй: Ядарч сульдаад байна, унтаж чадахгүй байна, нойр хүрэхгүй байна, одоо яах вэ?

Сэрүүн байх үедээ дээш харж хэвтэхээс бүү эмээгээрэй, судлаачид зөвхөн унтахдаа буюу удаан хугацаагаар дээш харж хэвтэх тухай л дурдсан юм шүү. Мөн хэрэв та дээшээ харж унтаж байгаагаа анзаарвал санаа зовох хэрэггүй ээ аажим баруун эсвэл зүүн тийш эргээрэй. Нуруундаа болон 2 хөлийнхөө завсар дэр жийрэглэж өөртэй эвтэйхэн байрлалд аль болох сайн унтаж амраарай.

Жирэмсэн үеийн нойргүйдэл

Хэрвээ та унтаж чадахгүй байгаа бол өөрийгөө хүчилж зовоох хэрэггүй ээ. Энэ нь таны хүүхдэд шууд сөргөөр нөлөөлөхгүй. Хэрэв танд өдрийн цагаар дуг хийх боломж байдаг бол битгий алдаарай.

Оройдоо кофе, цай уухаас татгалзаж, сэрүүн байх үедээ өдрийг эрч хүчтэй өнгөрөөж, унтахад тустай аргуудыг судалж хэрэгжүүлээрэй. (Өрөөний температур, гэрлийг зохицуулах гэх мэт)

Түүнчлэн жирэмсний иог болон хөнгөн дасгал хийж хэвшээрэй. Тохиромжтой дасгал хөдөлгөөн хийж (алхалт, сэлэлт гэх мэт) өдрийн турш эрч хүчтэй байх нь ядарч сульдахгүй байхад тустай.

Хэрэв сайтар унтаж амарч чадахгүй байгаа нь таныг тавгүй болгож байвал гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг мартуузай.

Танд амжилт хүсье.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан