Батганы үеийн арьс арчилгаа

Батга нь ихэвчлэн өсвөр насныханд элбэг тохиолддог үс-тосны булчирхайн нэгжийг хамарч үүсдэг, зөвхөн арьсны өвчин төдийгүй сэтгэл санааны хямралд оруулж болдог эмгэг юм. Хэрвээ таныг батгашилт зовоож байгаа бол хүчтэй эмчилгээнээс урьтаж арьсны эмч нарын зөвлөсөн доорх энгийн зөвлөмжүүдээс эхлэн арьсаа арчилж эхлээрэй.

  1. Өдөрт 2 удаа мөн хөлөрсний дараа нүүрээ заавал угаах. Ялангуяа малгай, дуулга өмссөний дараа их хөлөрдөг, үүнээс үүдэн батга гарах нь ихэсдэг тул аль болох хурдан нүүрээ угааж байгаарай.
  2. Ширүүн угаагч сойз, порлон хэрэглэлгүй гараараа зөөлөн массажилж угааж заншаарай. Сойз, порлон зэрэг нь арьсыг цочроож үрэвслийг даамжруулна.
  3. Алкохол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж pH багатай зөөлөн цэвэрлэгч хэрэглэх.
  4. Гуужуулагч скраб хэрэглэхээс зайлсхийх.
  5. Бүлээн усаар угаах.
  6. Үс тань их тослогддог бол өдөр бүр үсээ угаах.
  7. Батгыг өөрөөр нь эдгээх. Батгаа шахаж оролдолгүй цэвэр байлгаж өөрөөр нь эдгээвэл батганы сорви үүсэхээс сэргийлнэ.
  8. Бохир гараа нүүрэндээ өдрийн турш битгий хүргээрэй.
  9. Биеэ наранд болон борлуулагч аппаратад шарахаас татгалзах. Биеэ борлуулж шарах нь арьсанд гэмтэл үүсгэдэг байна. Мөн зарим төрлийн батганы эмчилгээ нь арьсыг хэт ягаан туяанд мэдрэг болгодог.
  10. Дараах тохиолдолд арьсны эмчид хандах хэрэгтэй:
    • Батганаасаа ичих, бусадтай харилцахдаа санаа зовох, сэтгэл санаа хямрах
    • Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд тань үр дүн өгөхгүй байх
    • Батганаас үүдэлтэй сорви, хар нөсөө үүсэж байгаа тохиолдолд

Өнөө үед батганы бараг бүх тохиолдлыг амжилттай эмчлэх боломжтой болоод байна. Арьсны эмч танд одоо байгаа батгыг эмчлэхэд тусалж, батга шинээр гарахаас сэргийлж, сорви үүсэх магадлалыг бууруулдаг. Хэрэв танд батганы үеийн арьс арчилгаа, эмчилгээний талаар нэмэлт асуулт байгаа бол арьсны нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Эх сурвалжwww.aad.org

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан