- Даавар агуулсан ба даавар агуулаагүй гэсэн үндсэн 2 төрлийн ерөндөг байдаг. Ямар төрлөөс шалтгаалан идэвхтэй үйлдлээ үзүүлэх хугацаа харилцан адилгүй.
- Жирэмслэхээс хамгаалах хамгийн үр дүнтэй, орчин үеийн аргуудын нэг бөгөөд 99% хамгаална.
- Ерөндгийн тавиулахад болон тавиулсны дараах өдөр бага зэрэг өвдөлт мэдрэгддэг.
- Ерөндөг тавиулсны дараа байрлал нь өөрчлөгдөх эсвэл унаж болдог ба энэ үед эмчид хандаарай.
- Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхгүй.
- Ерөндгөө авхуулахад жирэмслэх чадвар хурдан эргэн сэргэдэг.
- Зайлшгүй мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний дараа өөрт тохирох ерөндгийн тавиулаарай.
- Сарын тэмдэг ирсний дараа, жирэмсэн биш үед тавьдаг.
- Бага аарцгийн эрхтний үрэвсэл халдваргүй байх хэрэгтэй.
- Ерөндөг тавиулсан дариуд жирэмслэхээс хамгаалах үйлдлээ үзүүлж эхэлдэг.
- Тавиулснаас хойш нэг сарын дараа давтан үзүүлээрэй, үүний дараа 6 сар тутамд хэт авиагаар (ЭХО) хянуулж хэвшээрэй.
Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг зохистой хэрэглээрэй. Танд амжилт хүсье.