Өөрөөр chemexfoliation, derma peeling гэж нэрлэдэг.
Та арьсныхаа хөгшрөлтийн шинж тэмдгийг түргэн хугацаанд гуужуулж арилгахыг хүсэж байна уу? Үүний тулд арьс гоо заслын эмч нар химийн гуужуулалт (chemical peeling) эмчилгээг зөвлөдөг. Химийн гуужуулалт нь нүүр, гар, хүзүү, цээжинд хөгшрөлтийн олон шинж тэмдгийг арилгадаг, богино хугацаанд үр дүнгээ өгдөг эмчилгээ юм.
Хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгахаас гадна дараах үр дүнгүүд гарна.
- Цөөн тооны хялгасан үрчлээнүүд багасах
- Арьсны өнгө сэргэх
- Арьс жигд гөлгөр болох
Хэрэглэх заалт
- Батга (зарим төрлийн)
- Насжилтын толбо
- Өнгөө алдсан арьс (арьсны хуурайшилт, арьсны өнгө жигд бус)
- Нарийн зураасан үрчлээ (ялангуяа нүдний доор, амны эргэн тойронд)
- Мелазма
- Наранд түлэгдэж гэмтсэн арьс
Химийн гуужуулалт хийлгэхийн өмнө эмчтэйгээ сайтар ярилцах нь зүйтэй. Танд санал болгох өөр төрлийн эмчилгээний төрлүүдийн талаар арьс гоо заслын эмч танд зөвлөж болно.
Энэхүү эмчилгээг хийлгэхийн өмнө
- Мэргэжлийн арьсны эмч энэ эмчилгээг хийж байгаа эсэх
- Ямар үр дүн хүлээх вэ?
- Энэ эмчилгээний гаж нөлөө
- Хүндрэл үүсэх эрсдэл надад бий юу? зэрэг асуултыг асуухаас гадна өөрийн хэрэглэж буй эм, нэмэлт бэлдмэлүүдийн талаар тодорхой мэдээллийг эмчдээ хэлээрэй.
Эмчилгээний процесс
Химийн гуужуулалт хийхийн өмнө зарим үйлчлүүлэгчдэд 2-4 долоо хоногийн турш арьсаа бэлдэх зөвлөмж өгдөг. Энэхүү бэлтгэл нь эмчилгээний үр дүнг сайжруулж, болзошгүй гаж нөлөөг бууруулж чадна. Бэлтгэх шаардлагатай эсэхийг эмч тань танд зөвлөх болно. Гүний гуужуулалт хийх бол зарим тохиолдолд ерөнхий мэдээ алдуулалтыг хийдэг.
Бэлтгэсний дараа эмч гуужуулагчийг хурдан, жигд түрхэнэ. Гуужуулалт хийх гүнээс хамааран 3 янз байдаг.
- Сэргээх гуужуулалт /Цайны цагийн эмчилгээ/
Эдгэрэх хугацаа: 1-7 хоногт арьс улайна, улайлт арилсны дараа хайрс гуужиж 3-7 хоног үргэлжилнэ.
Гэртээ хийх эмчилгээ: Арьсыг эдгэх хүртэл лосьон эсвэл тос түрхэж, өдөр бүр нарнаас хамгаалах тос хэрэглэнэ.
Хэзээ нүүрээ будаж болох вэ?: Гуужуулалтын дараа шууд будалт хийж болох боловч, гэхдээ ихэвчлэн дараагийн өдрөөс будаж болно гэж зөвлөдөг.
Дараагийн үзлэг: Хүссэн үр дүнд хүрэхийн тулд 3-5 удаагийн эмчилгээ шаардагдаж магадгүй. Эмчилгээг 2-5 долоо хоног тутамд давтаж болно. Үүнийг эмч нь шийднэ.
- Дунд зэргийн гуужуулалт
Эдгэрэх хугацаа: 7-14 хоног. Арьс улайж, хавагнана. Хаван 48 цагтаа ихсэж болно. Зовхи хавдаж болдог ба цэврүү үүсэж, хагардаг. Тав 7-14 хоногийн дараа гууждаг.
Гэртээ хийх эмчилгээ: Өдөр бүр тодорхой хугацаанд дэвтээнэ. Усанд нэвт норгох болгонд тос түрхэнэ. Вирусийн эсрэг эмийг 10-14 хоногийн турш ууна. Лосьон эсвэл тос түрхэнэ. Арьсыг бүрэн эдгэх хүртэл нарнаас зайлсхийх хэрэгтэй.
Хэзээ нүүрээ будаж болох вэ?: 5-7 хоногийн дараа хөнгөн будалт хийж болно.
Дараагийн үзлэг: Процедурын дахин үзлэг хийлгэх шаардлагатай.
- Гүн гуужуулалт
Эдгэрэх хугацаа: 14-21 хоног. Талбайг боолттой байлгана.
Гэртээ хийх эмчилгээ: Өдөр бүр 4-5 удаа нэвт норгох. 14 хоногийн турш дэвтээсний дараа тос түрхэнэ. 14 хоногийн дараа өтгөн чийгшүүлэгчийг зааврын дагуу түрхэнэ. Вирусийн эсрэг эмийг 10-14 хоногийн турш ууна. 3-6 сарын хугацаанд нарнаас зайлсхийх.
Хэзээ нүүрээ будаж болох вэ?: Нүүр будалт түрхэхээс дор хаяж 14 хоногийн дараа.
Дараагийн үзлэг: Эхний долоо хоногт хэд хэдэн удаа дараагийн үзлэг хийх шаардлагатай байна.
Үр дүн хэр удаан үргэлжлэх вэ?
Арьс хөгшрөх тусам үр дүн нь байнгын биш юм. Нарнаас хамгаалахгүй бол шинэ нөсөө толбууд үүсэж болохыг анхаараарай.
Гаж нөлөө
- Удаан үргэлжлэх улайлт
- Богино хугацааны арьс харлах
- Арьсны өнгө цайх (дунд ба гүний гуужуулалт)
- Сорви (маш ховор тохиолддог)
Химийн гуужуулалт нь эмч эмнэлгээ зөв сонгон тухайн эмчилгээний талаар тодорхой мэдээлэлтэй эмчилгээнд орох аваас үр дүн сайтай арьсны эмч нарын 50 жил хийж буй аюулгүй, үр дүнтэй эмчилгээний нэг төрөл юм.