Яагаад 3-5 настай хүүхдийн шүд зайтай болдог вэ?

Хүүхэд 2 нас 6 сартай болох үед бүх сүүн шүд ургаж гүйцнэ. Энэ үеэс хойш 6 нас хүртэл эрүүний байнгын 1-р их араа болон төвийн үүдэн шүд гарах ба энэ хугацааг сүүн шүдний зуултын үе гэж нэрлэдэг. Энэ үед сүүн шүднүүдийн хооронд зай үүсэж эхэлдэг. Энэ нь гажиг биш. Харин сүүн шүд унасны дараа ургах байнгын шүдний эгнээний хэвийн байдлыг хангах физиологийн үйл явц юм. Байнгын шүд нь сүүн шүдтэй харьцуулахад том хэмжээтэй учир том шүдийг багтах зай гаргаж өгч байна гэж ойлгож болно.

Яагаад 3-5 настай хүүхдийн шүд зайтай болдог вэ?
Сүүн болон байнгын төвийн үүдэн шүд

Яагаад 3-5 настай хүүхдийн шүд зайтай болдог вэ?
Сүүн болон байнгын араа шүд

Яагаад 3-5 настай хүүхдийн шүд зайтай болдог вэ?

Хэрвээ таны хүүхдийн шүдэнд зай гараагүй бол яах вэ?

Хэрвээ таны хүүхдийн сүүн шүдэнд байнгын шүд гарах зай тавигдаагүй бол юуны өмнө шүдний эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Мөн зажлууртай хоол идүүлэх, хоолыг сайтар зажилж идэхийг зөвлөх хэрэгтэй. Хоолыг сайтар зажилж идэх нь эрүү-нүүрний ясны хөгжлийг дэмждэг. Мөн сүүн шүдний сурвалжийн шимэгдлийг нэмэгдүүлнэ.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан