Арьс тослог байх олон шалтгаан байдаг үүнд стресс, чийгшил, удамшил, дааврын хэлбэлзэл гэх мэт.
Тослог арьс нь нүх сүвийг бөглөж, батга гарахад хүргэдэг боловч тослог арьс нь олон давуу талтай. Тослог арьстай хүмүүс илүү зузаан арьстай, үрчлээ цөөтэй байдаг. Тослог арьс арчилгааны гол түлхүүр нь гаднаас авах тослогийн хэмжээ болон арьсны байгалийн чийгшлийн тэнцвэрийг хадгалахад оршино.
Тослогийг багасгаж хянахад арьсны мэргэжлийн эмч нар дараах 10 зөвлөгөөг өгч байна.
- Өглөө, орой бүр мөн дасгал хийсний дараа нүүрээ угаах. Угаахдаа үрж угаахаас зайлсхийх. Нүүрний будгаа арилгаж байхдаа ч үрж болохгүй. Үрснээр таны арьсыг цочроож улам их тослог ялгаруулна.
- Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох доо “OIL FREE” буюу тос агуулаагүй “NONCOMEDOGENIC” буюу нүх сүв бөглөдөггүй угаагч чийгшүүлэгч, нүүрний будалтын бүтээгдэхүүнүүд сонгох.
- Зөөлөн, хөөсөн нүүр угаагч хэрэглэх. Олон хүмүүс арьсаа хуурайшуулахын тулд тослог арьсанд хүчтэй нүүр угаагч хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Хүчтэй найрлагатай нүүр угаагч нь арьсыг цочроож тос ялгаралтыг нэмэгдүүлнэ.
- “OIL-BASED” тосон суурьтай эсвэл “ALCOHOL-BASED” алкохол суурьтай цэвэрлэгч хэрэглэхгүй байх. Эдгээр нь таны арьсыг мөн л цочроох болно.
- Өдөр бүр чийгшүүлэгч тос түрхэх. Та тослог арьстай ч гэсэн арьсаа чийгшүүлэхийн тулд чийгшүүлэгч түрхэх шаардлагатай. Цагаа хэмнэж, давхар нарнаас хамгаалахын тулд 30-аас дээш SPF бүхий “Broad spectrum” тэмдэглэгээтэй нарнаас хамгаалах тос агуулсан чийгшүүлэгчийг хайж олоорой.
- Гадаа гарахдаа нарнаас хамгаалах тос заавал түрхэх. Нарнаас хамгаалах тос нь үрчлээс, хөгшрөлтийн толбо, тэр ч байтугай арьсны хорт хавдар үүсэхээс хамгаалдаг. Батга гарахаас сэргийлэхийн тулд Zinc oxide-цайрын исэл ба Titanium dioxide-титаны давхар исэл агуулсан нарнаас хамгаалах тосыг хэрэглэх нь тохиромжтой, үнэртэн агуулсан эсвэл тосон суурьтай нарнаас хамгаалах тос тохиромжгүй.
- Усан суурьтай нүүр будалтын бүтээгдэхүүн сонгох.
- Нүүрний будагтайгаа унтаж огт болохгүй.
- Тос шингээгч цаасыг хэрэглэх. Цаасаа тослог үүссэн газраа зөөлөн дарж хэдэн секунд байлгаад авна. Тос шингээгч цаасаар үрж болохгүй. Үрэхэд илүүдэл тослог нүүрний өөр хэсэгт наалдана.
- Өдрийн турш нүүрэндээ хүрч болохгүй. Гар нь шороо, тос, бактерийг нүүрээр тарааж болно. Цэвэрлэх, чийгшүүлэх, нарнаас хамгаалах тос, нүүр будалт хийхдээ л гараа эхлээд угаагаад нүүрэндээ хүрч болно.
Хүн бүрийн арьс өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд арьс арчилгааны хүн бүхэнд тохирдог арга гэж байдаггүй. Иймд өөрийн арьсны онцлогт тохирсон арчилгаа хийх нь чухал юм. Хэрэв та өөрийн арьсны онцлогийг мэдэхгүй, эсвэл хар батга, батгаших зэрэг асуудлууд таныг зовоож буй бол мэргэжлийн арьс гоо заслын эмчид хандаж зөвлөгөө аваарай.