Кофейн ба жирэмслэлт

Кофейны талаар

Кофейн нь сэргээгч бас шээсний гаралтыг нэмэгдүүлнэ

Кофейн нь сэргээгч учраас цусны даралт, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг бөгөөд жирэмсний явцад эдгээр шинж тэмдэг нь таатай биш. Мөн шээх давтамжийг нэмэгдүүлдэг. Үүнээс улбаалан биед агуулагдах шингэний хэмжээ буурч, усгүйжих шалтгаан болдог.

Кофейн ихсийн хоригийг нэвтэрч урагт нөлөөлдөг

Тодорхой хэмжээний кофейн нь таны бие махбодод хэрэгтэй байж болох ч таны хэвлийд байгаа хүүхдэд хэрэггүй ээ. Таны хүүхдийн бодисын солилцоо нь бүрэн хөгжиж амжаагүй байгаа учраас кофейныг бүрэн боловсруулж чадахгүй. Мөн ямар ч хэмжээтэй байсан кофейн нь жирэмсний хожуу хугацаанд таны хүүхдийн нойрны болон хөдөлгөөний хэмнэлд нөлөөлдөг. Кофейн нь таныг төдийгүй таны хүүхдийг сэргээх нөлөө үзүүлдэг гэдгийг бүү мартаарай.

Кофейн зөвхөн кофе биш

Кофейн нь зөвхөн кофегоор зогсохгүй цай, ундаа – сода, шоколад зарим төрлийн эмийн бодист агуулагддаг тул юу хэрэглэж байгаагаа анзаарч байгаарай.

Кофейнтой холбоотой баримтууд

Кофейн ургийн гажиг үүсгэдэг

Баримт: Амьтан дээр хийгдсэн судалгаанууд дээр кофейн нь төрөлхийн хөгжлийн гажиг үүсэх, дутуу төрөх, үр тогтох чадварыг доройтуулах, бага жинтэй төл төрөх болон бусад нөхөн үржихүйн асуудал үүсэх шалтгаан болдог талаар дурдсан байдаг. Гэвч одоогоор хүмүүс дээр хийсэн судалгааны дүгнэлт байхгүй бөгөөд баталгаатай судалгааны үр дүн гартал аюулгүй байдлаа эрхэмлэх хэрэгтэй.

Кофейн үргүйдлийн шалтгаан

Баримт: Зарим судалгаанууд их хэмжээтэйгээр кофейн хэрэглэх нь үр тогтолтыг хойшлуулдаг талаар бичсэн байдаг.

Кофейн зулбалтын шалтгаан

Баримт: 2008 онд кофейн зулбалт үүсэхтэй холбоотой эсэх талаар хийгдсэн судалгаанууд 2 өөр дүн гаргасан байдаг. Америкийн Эх Барих Эмэгтэйчүүдийн эмч нарын сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаанд өдөрт 200мг ба түүнээс дээш хэмжээний кофейн хэрэглэдэг эмэгтэйчүүд кофейн хэрэглэдэггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад зулбах магадлал ХОЁР дахин өндөр байгаа талаар бичсэн байсан. Гэвч өөр нэгэн судалгаанд 200-350мг кофейн буюу өдөр бүр кофе багаар хэрэглэдэг эмэгтэйчүүдэд зулбах эрсдэл нэмэгдээгүй талаар бичсэн байна.

Эдгээр зөрөөтэй судалгаануудын маргаантай үр дүнгээс шалтгаалан баталгаатай судалгааны үр дүн гартал жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 200мг-аас (350мл-ээс их хэмжээтэй кофе) илүүгээр кофейн авахгүй байхыг зөвлөж байна.

Жирэмсэн эмэгтэй ОГТ кофейн хэрэглэж болохгүй юу?

Баримт: Ихэнх мэргэжилтнүүд дундаж кофейны хэрэглээ нь жирэмслэлтэд сөргөөр нөлөөлөхгүй гэж үздэг. Дундаж гэдэг нь өдөрт 150-300мг кофейн юм. Гэхдээ жирэмсний болон хөхүүл үед аль болох кофейноос татгалзах хэрэгтэй.

Кофейныг тооцвол

  • Чанасан кофе 250мл | 95 – 165 мг
  • Эспрессо 250мл | 63 – 126 мг
  • Латте 250мл | 63 – 126 мг
  • Ногоон цай 180мл | 40 мг
  • Хар цай 180мл | 45 мг

Жирэмсэн бүсгүйчүүд маань ажил амралтын дэглэмээ зохицуулж, өдөрт авч байгаа кофейны хэмжээндээ анхаарлаа хандуулаарай.

Эх сурвалжAmericanPregnancy.org

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан