Ботокс тарилга

Ботоксийг арьс гоо заслын практикт үрчлээний эмчилгээнд хэрэглээд хэдийн олон жил өнгөрчээ. Ботокс гэдэг нэршил нь худалдааны /брэнд/ нэршил бөгөөд энэ нь Clostridium botulinum бактериас ялгардаг хор юм.

Яаж үйлчилдэг вэ?

Ботокс нь мэдрэлийн ширхгээс булчинд дохио дамжуулахыг хориглож өгдөг. Тарилга хийсэн булчин агшихгүй бөгөөд ингэснээр үрчлээ суларч багасдаг байна.

Ихэвчлэн духны үрчлээ, нүд тойрсон цацраг үрчлээ, хөмсөг хоорондох үрчлээнд ботоксийг тарьдаг. Наранд түлэгдсэнээс үүссэн мөн унжсан үрчлээнд ботокс үйлчилдэггүй байна.

Ажилбар яаж хийгдэх вэ?

Ботокс тарилга хийхэд хэдхэн минут зарцуулагдах бөгөөд мэдээ алдуулалт хийх шаардлагагүй. Ажилбарыг нарийн зүүгээр булчинд тарих ба зүү хатгах бага зэргийн өвдөлт л мэдрэгддэг.

Ажилбарыг хийлгэхээс нэг долоо хоногийн өмнөөс алкохол хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, бүрэн үйлчлэл гарахад 7-14 хоног шаардагдана. Мөн эмчилгээ хийлгэхээс 2 долоо хоногийн өмнөөс аспирин, үрэвслийн эсрэг эмийн хэрэглээг зогсоосноор хөхрөлт үүсэхээс сэргийлж болно.

Үйлчилгээ нь хэр удаа үргэлжлэх вэ?

Ботокс тарилгын үйлчлэл хамгийн багадаа 3-6 сар үргэлжилнэ. Булчингийн үйл ажиллагаа аажмаар сэргэж, үрчлээ дахин мэдэгдэж эхлэх ба энэ үед дахин тарилга хийлгэж болно.

Гаж нөлөө байдаг уу?

Ботоксийн хамгийн түгээмэл тохиолдох гаж нөлөө нь хэсэг хугацаанд хөхрөлт үүсэх юм. Тарилга хийлгэснээс 24-48 цагт толгойн өвдөлт илэрч болох авч энэ нь ховор тохиолддог байна. Үйлчлүүлэгчдийн бага хувьд зовхи унжилт үүсэх магадлалтай ба энэ нь ихэвчлэн 3 долоо хоногийн дотор арилдаг. Зовхи унжилт нь тарьсан хэсгээс ботокс хөдөлсөнтэй холбоотой үүсдэг тул тарилга хийсний дараа 12 цаг тухайн хэсгийг үрж оролдож болохгүй эсвэл 3-4 цагийн турш доош харж хэвтэх хэрэгтэй.

Хэн хийлгэж болохгүй вэ?

Жирэмсэн, хөхүүл болон мэдрэлийн ямар нэг эмгэгтэй хүмүүс ботокс тарилга хийлгэж болохгүй.

Сүүлд нь хэлэхэд ботоксоор арилгах боломжгүй үрчлээ байдаг тул эмчтэйгээ сайтар ярилцаж хийлгээрэй.

Эх сурвалжWebMD

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан