Анхны сарын тэмдэг – Үргэлжлэл

Өмнөх нийтлэлд САРЫН ТЭМДЭГ ба түүний мөчлөг, охидтойгоо сарын тэмдгийн тухай хэрхэн ярилцах талаар мэдээлэл хүргэсэн. Энэ удаад ариун цэврийн хэрэгсэл, календарь хөтлөх, сарын тэмдгийн үеийн өвдөлт, сэтгэл санааны өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэж байна.

Ариун цэврийн хэрэгсэл ба тампон

Шилжилтийн насны охидод шаардлагатай үед хэрэглэх ариун цэврийн хэрэгсэл болон тампон гэрт нь болон гадагш гарахад нь бэлдэж өгөх хэрэгтэй. Анхны сарын тэмдэг ирэхээс өмнө дараах зүйлсийг тайлбарлаж өгөөрэй.

  • Ариун цэврийн хэрэгсэл болон тампон харуулж тайлбарлаж өгөөрэй
  • Хэзээ яаж хэрэглэх вэ? гэдгийг зааж өгөөрэй
  • Хэрхэн яаж солих, хаяхыг ч хэлж өгөхөө бүү мартаарай

Охид өдөрт дунджаар 3-6 ариун цэврийн хэрэгсэл, тампон хэрэглэдэг. Сарын тэмдгийн эхний өдрүүдэд шөнөдөө урт, зузаан, давхар далавчтай ариун цэврийн хэрэгсэл хэрэглэх нь өөрт нь тухтай байх болно. Хэр их хэмжээтэй цус гарч байна гэдгээс шалтгаалж 4-8 цаг тутамд ариун цэврийн хэрэгслээ сольж хэвших нь зүйтэй.

Ариун цэврийн хэрэгсэл үү? Тампон уу?

Анх сарын тэмдэг ирж байгаа охидод тампоноос илүү ариун цэврийн хэрэгслийг хэрэглэх нь илүү амар хялбар байдаг. Аль ч насны охид тампон хэрэглэж болох хэдий ч хэрэглэж сурахад хугацаа хэрэгтэй.

Сарын тэмдэг ирэх өдрөө тооцоолох

Энгийн өдөр тутам хэрэглэдэг календарийн тусламжтай охид сарын тэмдэг ирэх өдрөө таамаглаж чадна. Сарын тэмдгийн мөчлөгөө хэвийн гэдгээ мэдэж аялал зугаалга, спорт өдөрлөг зэрэгт өөрийгөө бэлтгэх боломжтой.

Сарын тэмдгийн үед илрэх шинж тэмдгүүд ба өвдөлт

Охидод анх сарын тэмдэг ирэх үед хөхний толгой, хөхөөр хөндүүрлэх, үс тослогдох зэрэг шинж илэрдэг. Мөн хэвлийгээр базлах, нуруу чилэх зовуурь илрэх нь бий. Энэ үед охид:

  • Өвчин намдаагч уух
  • Хэвлий хэсэгтэй халуун жин тавих
  • Алхах эсвэл бусад хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
  • Бага багаар ойрхон хооллох (гэдэс дүүрэхийг багасгана)
  • Амарч тайвшрах, хөлөө сойж хэвтэх
  • Хэвлийдээ зөөлөн иллэг хийх
  • Халуун сүү, ургамлын цай уух

Сарын тэмдэг ирэх үед байнга, хүчтэй өвдөх нь хэвийн биш. Хэрэв охид сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтөөс болж өдөр тутмын амьдралаа хэвийн (хичээлдээ явж чадахааргүй байх гэх мэт) үргэлжлүүлж чадахгүй байвал эмчид хандаж шалтгааныг тодруулах хэрэгтэй.

Сэтгэл зүйн тогтворгүй байдал

Ихэнх охид, эмэгтэйчүүдийн сэтгэл зүй сарын тэмдэг ирэхийн өмнө эсвэл сарын тэмдгийн эхний өдрүүдэд тогтворгүй болдог. Амархан бухимдах, илүү мэдрэмтгий эмзэг болох, сэтгэл зовних, сэтгэлээр унах зэрэг нь үүнд багтана.

Энэ цаг хугацааг давж туулах дасан зохицох нь охидын хувьд тийм ч хялбар биш тул гэр бүлийнхэн нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Охидын хувийн орон зайг хүндэтгэж, бухимдуулах нөхцөл байдал үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Анхны сарын тэмдэг
Эх сурвалжraisingchildren.net.au

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан