Амны хөндийн буруу зуршил ба түүний нөлөө

Амны хөндийн буруу зуршил гэдэг нь өдөр тутмын амьдралд ач холбогдолгүй амны хөндийд хамаарал бүхий үйлдлүүд хийхийг хэлнэ. Үүний шалтгаан нь хүүхдийн сэтгэл санааны асуудал бэрхшээл болон зан чанартай холбоотой байдаг. Иймээс доорх буруу зуршлууд таны хүүхдэд байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв эдгээр буруу зуршил байгаа бол та нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

1. Хуруугаа хөхөх буруу зуршил

Нярай балчир үед хуруугаа хөхөх нь хүүхдийн хөхөх үйлтэй хамааралтай хэвийн үйл явц юм. Энэ үйл явц нь 1-2 нас хүртэл ихэсдэг ч 3 нас хүрэхэд багасдаг 5 нас хүрэхэд бүрэн арилдаг. Хуруугаа хөхөх зуршил нь таны хүүхдийн шүд болон зуултад үзүүлэх нөлөө нь заалхай болон орсгой зуулттай болоход  нөлөөлнө. Хэрэв таны хүүхэд 3 нас өнгөрсөн ч хуруугаа хөхсөн хэвээр байвал энэ зуршлыг болиулахын тулд заавар зөвлөмж, менежмент чухал юм.

Амны хөндийн буруу зуршил ба түүний нөлөө

2. Хумсаа хэмлэх зуршил

Хумсаа хэмлэх зуршил нь 3 нас орчимтойгоос эхэлж сургуулийг насны үед хамгийн их байдаг. Үүнээс шалтгаалан үүдэн шүдний заалхай зуулт илэрч болно.

Шалтгаан нь ихэвчлэн сэтгэлийн түгшүүр гэж үздэг.

3. Хэлээ гаргах зуршил

Хэлээ санаандгүйгээр шаардлагатай хөдөлгөөнөөс өөр байрлал чиглэлд ялангуяа амны үүдэвч хүртэл гаргахыг хэлээ гаргах зуршил гэнэ. Энэ нь буруу залгих зуршилтай ихэвчлэн хамааралтай байдаг. Хуруугаа хөхөх зуршлын улмаас үүссэн заалхай зуултын үед залгих үед заалхай хэсгийн зайгаар хэлээ гаргах ба энэ нь зуршил болон өөрчлөгдөх тохиолдол их байдаг.

4. Буруу залгих

Залгих үед хоншоор эрүүний шүднүүд хоршиж, хэлний үзүүр дээд үүдэн шүдний арын хэсэгт байрлан, хэлний нуруу буюу дунд хэсэг тагнайд шүргэж байвал энэ нь зөв залгилт юм. Харин залгих үед дээд доод шүдний эгнээний хооронд хэлний үзүүр байрлан цухуйж залгиж байвал энэ нь буруу залгилт юм.

Амны хөндийн буруу зуршил ба түүний нөлөө

Хэлээ гаргах болон буруу залгих зуршил

Эмчилгээ

  1. Сэтгэлзүйн эмчилгээ
  2. Нүүр амны эмчилгээ
  3. Булчингийн үйл ажиллагааны дасгал

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан