Хүүхдэдээ сайн эцэг эх болоход та бэлэн үү?

Хүүхэдтэйгээ харилцахдаа нэг л учраа олохгүй байна уу? Маш энгийн, амархан зүйлсийг амьдрал дээр багахан хэмжээнд өөрчлөхөд танд энэ бүхэн арай л өөр өнцгөөс харагдаж эхэлж магадгүй. Хамтдаа хичээгээд туршаад үзье.

1. Хүүхдийг магтаад, урамшуулаад, дэмжээд өгөөрэй.

Зурсан зургаа, цээжилсэн шүлгээ, сурсан дуугаа, ямар ч хамаагүй дүн авсан дэвтрээ эсвэл зүгээр л өөрт нь агуу бүтээл мэт санагдах зүйлст нь анхаарлаа төвлөрүүлж өгөөрэй. Хүүхэд бүтээлдээ маш хариуцлагатай, санаа тавьсан хандлагаар хийсэн байдаг. Тухайн үед нь эцэг эхчүүд тохиромжтой зөв хандлага гаргаж, маш хичээнгүйлэн дэмжээрэй. Яаж илэрхийлэх вэ гэж үү? Эрхий хуруугаа гозойлгох, тэврэх, магтах, онцгой анхаарах, талархал илэрхийлэх гэх мэт хялбар аргууд байна.

2. Асуудлыг шийдэхдээ хүүхдэд сонголт өгөөрэй.

Зөрүүдлэх, дураараа аашлах байдал ямар ч эрүүл хүүхдэд илэрч болно гэдгийг та эхлээд хүлээн зөвшөөрөөрэй. Харин үүнийг давахад маш амархан арга зааж өгье. Бид тэдэнд сонголт өгч болно. Жишээ нь: Тэд хувцасны шүүгээгээ онгойлгоод бүх хувцсаа гаргаж ирээд энийг тэрийг өмсмөөр байна гэж аашилцгаадаг байх. Гэтэл тэр хувцас нь тэр өдөр, тэр цаг агаарт нэг л тааламжгүй байдаг уу? Тэгвэл анхнаас нь түүнд 2 сонголт өг. Гэхдээ 2 сонголт хоёулаа эерэг ба таны хүлээн зөвшөөрөх сонголтууд байх юм. Энэ байдалд та 2 хоёулаа сэтгэл хангалуун үлдэнэ. Ямар ч асуудал дээр туршаад үзэж болно шүү.

3. Хүүхдийнхээ нүд рүү нь эгцэлж харж яриарай.

Та хүүхэдтэйгээ ярилцахдаа яаж ярьдаг вэ? Бодоорой…
Доошоо суугаад түүний харааны түвшинд очиж, нүд рүү нь эгцэлж хараад, зөөлнөөр ярьдаг байгаарай. Эцэг эхчүүд ихэвчлэн энэхүү биеийн хэлэмж дээр алддаг. Хүүхдэд хэт давуу, захирсан, тушаасан байдал мэдрэгддэг тул заавал хүүхдийнхээ харааны түвшинд очиж ярилцаарай.

4. Хүүхдийнхээ тухай эерэг бүхнийг бусдад ярьж байгаарай.

Хүүхэд бүр өөрийнхөө талаар сайн сайхан бүхнийг ээж, аав, ах, эгч, хэн нэгнээс сонсох дуртай байдаг. Том хүмүүс ч ялгаагүй байдаг шүү дээ. Тиймээс тэднийхээ сайхан бүхнийг нь ээж аав нь ч бие биедээ хэлдэг байгаарай.
Эхнэртээ “Өнөөдөр чи хүүгээ харсан ч болоосой. Хүү маань найзуудтайгаа маш эелдэг, найрсаг тоглож байна лээ” гэх мэтээр ярьж байгаарай. Үүнийг сонсоод тэр хүү өнөөдрийн өөрийнх нь хандлага зөв байжээ гэж бодно.

5. Орилмоор хашхирмаар байна уу? Тэвчээд ШИВНЭЭРЭЙ.

Маш олон бухимдмаар зүйлс амьдрал л юм хойно гарч ирдэг. Орилж, хашхирч эсвэл дуу чангарах тохиол гардаг л биз дээ. Тэгвэл одоогоос дахин битгий тэгээрэй. Уртаас урт гүнзгий амьсгааг 1-2 минутын турж хийгээд үзээрэй. Та тайвшрах л болно. Харин одоо хэлэх гэсэн зүйлээ “ШИВНЭЭД” хэлээд үзээрэй. Яах бол тэд??? Хүүхэд гайхна даа. Хэзээ ч танаас айхгүй. Шивнэх нь хүүхдийн анхаарлыг шууд татдаг ба та өөрөө ч хяналтаа алдахгүйгээр илүү зөв сэтгэхэд тань туслах болно.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ДАРААГИЙН НИЙТЛЭЛЭЭС

Хүүхдэдээ сайн эцэг эх болоход та бэлэн үү?

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан