Гэр бүлийн зөв цөм харилцаа нь эхнэр, нөхөр дээр суурилсан байдаг

Та магадгүй энэ сэдвийг олон удаа хаа нэгтэйгээс харж байсан байх. Гэр бүлийн харилцааны талаар ярихаасаа өмнө бид эхлээд “Гэр бүл”-ийн тухай ярих хэрэгтэй болдог.

Гэр бүл гэж юу вэ? Хэн хэн түүнд багтдаг вэ?

Товчхондоо аав, ээж, үр хүүхэд гурвыг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм. Тийм ээ, би энд зөвхөн ААВ, ЭЭЖ, ҮР ХҮҮХЭД гэж бичсэн байгаа. Зарим хүмүүс магадгүй эмээ, өвөө, ах, эгч дүү гэж магадгүй. Манайд одоогоос 4000 гаруй жилийн өмнөөс гэр бүл үүссэн гэж үздэг. Тэндээс гэр бүлийн харилцаа үүссэн. Тэр үед ч зөв гэр бүлийн харилцаанд “Эцэг, эх, хүүхэд” багтдаг байжээ.

Сүүлийн жилүүдэд үүнийг ойлгоогүйгээс бусад олон зөрчлөөс гэр бүлийн салалт ихэссэн. 2019 онд нийт 10721 гэр бүл шинээр бүртгэгдсэн байна. Мөн 2019 онд 2713 гэр бүл салалт Монгол улсад бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх жилээс 10.8%-аар ихэссэн статистик үзүүлэлт гарсан байна. Хүүхэд насанд хүрч өөрийн гэр бүлийн харилцааг үүсгэдэг. Тэгэхлээр эхнэр нөхөр хоёрын харилцааг үүнд түлхүү ярих гэсэн юм.

Гэр бүлийн харилцааны зөв цөм харилцаа нь эхнэр, нөхөр дээр суурилсан байдаг. Сүүлийн үед манайд их үүсээд байгаа буруу цөм харилцаанд үр хүүхэд дээр суурилсан харилцаа болоод байна. Өөрсдийгөө мартчихдаг, хаячихдаг, гээчихдэг. Бие биетэйгээ харилцахаас илүү хүүхдээр дамжуулсан харилцаа нийтлэг болдог. Эндээс цаашдын гэр бүлийн харилцааны зөрчил үүсэж эхэлдэг. Гэхдээ ихэнх гэр бүлүүд бие биеэсээ бурууг хайгаад байдаг бол хамтдаа ийм байдалд хүрснээ мэддэггүй өнгөрөөчихсөн байдаг.

Үүнээс гадна та бүхний мэддэг олон олон шалтгаан үүнээс үүсдэг. Үл ойлголцол, гэр бүлээс гадуурх харилцаа, хардалт, архины хамааралд орсноос болсон гэх мэт. Тэгэхлээр бид эхний ээлжид гэр бүл гэдэг үгний зөв утгыг амьдралдаа хэрэгжүүлж, хүлээн зөвшөөрөх нь эхний асуудал болоод байгааг ойлгосон байх. Энэ харилцааны асуудал ингээд л сайжирч, ингээд л боллоо гэсэн үг биш. Эхнэр нөхрийн харилцааны эхлэл үе шат хаанаас яаж эхэлсэн, амьдралдаа баримталдаг зарчим, хэв маяг, хувь хүний темперамент, онцлог, гэр бүл болохдоо хэр бэлтгэлтэй байсан, эдийн засаг нийгмийн байр суурь, эрүүл мэндийн хувьд ч та хэр вэ? гэдгээс бүгдээс хамааралтай хэдий ч хүний сэтгэл өөрчлөгдөж засагддаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн бүхэнд цаашид энэ сэдэв нээлттэй.

Улсыг хураая гэвэл хүмүүжлийг хураа, хүмүүжлийг хураа гэвэл сэтгэлийг хураа.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан