Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ?

Өсөлтгүй жирэмслэлт гэдэг нь умайд (хэвлийд) байгаа ургийн (хүүхдийн) өсөлт хөгжил зогсон, улмаар эндсэн байхыг хэлнэ. Энэ үед эмэгтэйчүүдэд хэвлийгээр хүчтэй базлуулах, үтрээнээс их хэмжээтэй цус гарах гэх зэрэг шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй учир “Чимээгүй зулбалт” гэж хэлэх нь ч бий.

Өсөлтгүй жирэмсний шалтгаан

Ихэвчлэн үр хөврөлийн (хүүхдийн) хромосомын хэвийн бус байдалтай холбоотой байдаг.

Өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлж болох уу?

Харамсалтай нь урьдчилан сэргийлэх боломжгүй ээ.

Өсөлтгүй жирэмслэлт дараагийн жирэмслэлтэд нөлөөлөх үү?

Дахин жирэмсэлсэн хүмүүсийн 90% хэвийн жирэмсэлж, тээдэг.

Дараагийн жирэмслэлт хэдий хугацааны дараа байх хэрэгтэй вэ?

Эмээр ургийг умайгаас гаргасан бол жирэмслэх оролдлогоо дараа сараас шууд эхэлж болдог. Хэрэв умайн хөндийг багажаар цэвэрлүүлсэн бол дахин жирэмслэхээ 3 сар хүлээх хэрэгтэй.

Өсөлтгүй жирэмсэн болох эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?

Урьдчилан сэргийлэх боломжгүй хэдий ч та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол дараах алхмыг мөрдөөрэй.

  • Фолийн хүчил уух
  • Д амин дэм болон бусад төрлийн аминдэмийн дутагдлаас сэргийлэх
  • Олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, шинэхэн жимс, ногоог өдөр тутамдаа хэрэглэх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших
  • Хангалттай нойр авч, унтаж амрах

Мэдээж биеийн ерөнхий дархлаагаа сайжруулж, үрэвсэл халдвараас сэргийлэх хэрэгтэй.

Харин 2 ба түүнээс дээш удаа энэ асуудал тулгарвал мэргэжлийн эмчид хандаарай.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан