Бид өдөр тутмын амьдралдаа харилцаанд оршиж байдаг. Тэр харилцаанууд бүгдээрээ ойлгомжтой бас бүтэлтэй байдаг билүү? Наад зах нь бид хайртай хүнтэйгээ, хүүхдүүдтэйгээ харилцахдаа хайраа янз бүрийн аргаар илэрхийлж харуулдаг боловч тэдний хайрын хэл биднийхээс өөр байдгаас ойлголцохгүй байх нь элбэг.
Жишээ нь: бага насны хүүхдийн (0-1) хайрын хэл ихэнхдээ “биеэр хүрэлцэх” төрлийн байдаг. Тэднийг тэвэрч үнсэж хайрлаж буйгаа илэрхийлэх нь тэдэнд таатай байдаг. Тэгвэл 2 наснаас хүүхдийн хайрын хэл өөрчлөгдөж өсвөр насанд батжиж эхэлдэг.
Бид хайрын хэлийг мэдэхгүйгээс “Тэр намайг ойлгодоггүй”, “Тэр намайг халамжилдаггүй”, “Тэр намайг огт тоодоггүй”, “Миний хүслийг тэр хэзээ ч ойлгохгүй” гэх мэт харилцааны зөрчлүүд үүсдэг. Тэгвэл бид эхлээд өөрсдийгөө, эсвэл хайртай гэр бүлийн тань гишүүд хайрын ямар хэлтэй болохыг тест ашиглан мэдэж авцгаая.
- Таны гол хайрын хэл юу вэ?
- Таны хоёр дахь хайрын хэл юу вэ?
- Гэр бүлийнхээ гишүүдтэй туршаад үзэж болно шүү.
Үүнийг мэдэхээс өмнө нь ТА хэн нэгнийг магтаад, сайшаагаад ч түүнтэй харилцахад хэцүү байсан бол тухайн хүмүүсийн хайрын хэл нь “үйлчлэл үзүүлэх” төрлийнх байсан байж болох юм. Тэгвэл та аяга кофе хийж өгөөд хэрэгтэй зүйлд нь туслаад үзээрэй. Танд амжилт хүсье
Тест бөглөх заавар: Та 2 хариулт бүрээс аль нэгийг нь сонгоод эцэст нь үсэг бүрийн нийт тоог гаргана. Хамгийн олон бичигдсэн нь таны хайрын хэл юм. Жишээ нь: А-3, В-8, С-5, D-3, E-5 гэж гарвал таны хайрын хэл “В”.
А – Урмын үг сонсох дуртай.
В – Хамт цагийг өнгөрөөх дуртай.
С – Бэлэг авах дуртай.
D – Хэн нэгэнд үйлчлэхэд дуртай.
Е – Биедээ хүргүүлж хайр мэдэрдэг.
1 | Би талархлын зурвас үг авах дуртай. | А |
Би тэврүүлэх дуртай. | Е | |
2 | Би өөрт таалагдсан хүнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. | B |
Хэн нэгэн надад бодитоор тусалбал би их баярладаг. | D | |
3 | Би хэн нэгэн надад гэнэтийн бэлэг өгөхөд дуртай. | С |
Би өөрт таалагддаг хэн нэгнийд эсвэл найзындаа удаан зочлох дуртай. | B | |
4 | Хүмүүс надад туслахад би их дуртай байдаг. | D |
Хэн нэгэн миний нуруун дээр гар тавихад би их дуртай. | E | |
5 | Миний хайртай хүн намайг тэврэхэд би их дуртай. | E |
Би өөрийн удирдагчаас бэлэг авбал их баярлах болно. | C | |
6 | Би өөрийн хайртай хүн, эсвэл найзынхаа цаг өнгөрөөдөг газар очих дуртай. | B |
Би өөрт онцгой санагдсан хүнтэйгээ гар барих юм уу алга хавсран цохих дуртай. | E | |
7 | Нүдэнд харагдахуйц талархал (магадгүй бэлэг) намайг их баярлуулдаг. | C |
Хүмүүс намайг сайн гэдгийг батлан илэрхийлэх үед би дуртай. | A | |
8 | Би өөрт таалагддаг хүнтэйгээ ойр суух дуртай. | Е |
Хэн нэгэн хүн намайг сайхан харагдаж байна гэж хэлэхэд би дуртай. | А | |
9 | Би өөрийн удирдагчид, өөрөөс албан тушаал өндөр хүмүүстэй хамт байх дуртай. | В |
Би өөрийн удирдагчаас жижиг гэлтгүй бэлэг (магадгүй урмын үг бичсэн цаас ч байж болно) авбал их баярлана. | С | |
10 | Намайг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн үгс надад тун чухал. | A |
Хүмүүс надад ямар нэгэн юм хийж туслах үед талархал илэрхийлдгийг минь хэлэх хэн нэгнийг би мэднэ. | D | |
11 | Би өөрийн удирдагчтай ямар нэгэн үүрэг даалгавар биелүүлэх дуртай. | В |
Миний тухай ямар нэгэн сайхан зүйл яригдаж байхад би дуртай. | А | |
12 | Хэн нэгний хэлж буй үгнээс илүү хийж буй үйлдэл нь надад илүү нөлөөлдөг. | D |
Тэврэлт надад илүү их холбогдсон, үнэлэгдсэн мэдрэмжийг төрүүлдэг. | E | |
13 | Би шүүмжлэлээс илүү их зайлсхийж, магтаал урмын үгийг илүүд үнэлдэг. | А |
Нэг удаагийн том бэлгээс илүү олон удаагийн жижиг бэлгүүд намайг илүү их баярлуулдаг. | С | |
14 | Би хэн нэгэнтэй хамт ямар нэг юмны тухай ярих, эсвэл ямар нэгэн юмыг хийх үедээ ойр байгаагаа мэдэрдэг. | В |
Удирдагч маань надтай ойр зогсож, миний тухай ярих үед би түүнтэй ойр байгаагаа мэдэрдэг. | Е | |
15 | Хүмүүс миний амжилтад баяр хүргэхэд би дуртай. | А |
Хүмүүс миний төлөө өөрийн дургүй зүйлсийг хийх үед би тэднийг надад хайртай гэдгийг мэддэг. | D | |
16 | Удирдагч маань миний дэргэдүүр өнгөрөх юм уу, миний мөрөн дээр гар тавихад би их дуртай. | Е |
Хүмүүс миний хэлж байгааг жинхэнээсээ анхаарч сонсоход би их дуртай. | В | |
17 | Удирдагч маань миний ажил хэрхэн явагдаж байгааг санаа тавьж асуухад би их дуртай. | D |
Би өөрийн найз нөхөд эсвэл хайртай хүнээсээ бэлэг авах үедээ үнэхээр их баярладаг. | С | |
18 | Хүмүүс намайг харах үедээ баярлаж байвал би их баярладаг. | А |
Хүмүүс миний мэдрэмжээс хуваалцахаар цаг зориулах үед би өөрийгөө хайрлагдсан гэдгээ мэдэрдэг. | В | |
19 | Би ямар нэгэн зүйлийг маш сайн хийх үед удирдагч маань надтай алга хавсран цохиход би их дуртай. | Е |
Хэн нэгэн надад үйлчлэхэд би өөрийгөө хайрлагдсан болохыг мэдэрдэг. | D | |
20 | Надад онцгой хүмүүс миний төлөө их зүйл хийхэд би их дуртай. | D |
Хүмүүс намайг онцлон бэлэг барихад би их дуртай. | C | |
21 | Хэн нэгэн өөр хэн нэгэнтэй хамт бус зөвхөн надад анхаарал тавих үед би үнэхээрийн баярладаг. | В |
Хэн нэгэн надад туслахын тулд ямар нэгэн зүйлийг хийх нь намайг үнэхээрийн баярлуулдаг. | D | |
22 | Миний төрсөн өдрөөр хэн нэгэн надад онцгой бэлэг өгөх үед би хайрлагдсан гэдгээ мэдэрдэг. | C |
Миний төрсөн өдрөөр хэн нэгэн надад утга учиртай үгийг хэлэх үед би хайрлагдсан гэдгээ мэдэрдэг. | A | |
23 | Надад бэлэг өгөх үедээ миний тухай бодож байгаа хэн нэгнийг би мэднэ. | С |
Хэн нэгэн миний ойр зуурын ажилд туслах үед би өөрийгөө хайрлагдсан болохыг мэдэрдэг. | D | |
24 | Хэн нэгэн миний яриаг тасалдуулалгүй тэвчээртэй сонсоход би их дуртай. | В |
Хэн нэгэн онцгой баярын өдрөөр надад бэлэг өгөхөд би их дуртай. | С | |
25 | Өдөр тутмын минь ажилд туслах хүсэлтэй надад хайртай хэн нэгэн байгаа эсэхийг би мэдэх дуртай. | D |
Миний хувьд онцгой хэн нэгэнтэй би удаан хугацааны аялалд хамт явбал их баярлана. | B | |
26 | Хэрэв удирдагч маань олон нийтийн газар надтай алга хавсран баяр хүргэж цохих юм уу нуруун дээр минь гараа тавивал би их баярлана. | E |
Тийм ч их учир шалтгаангүй бэлэг намайг баярлуулдаг. | C | |
27 | Би өөрийн баярлаж буйг хэлэх дуртай. | |
Хэн нэгэнтэй ярьж байхад тэр хүн маань над руу харж ярихад би их дуртай . | В | |
28 | Удирдагчийн маань өгсөн чихэр надад онцгой байх болно. | С |
Удирдагч маань надад ойр зогсоод надтай мэндлэхэд сайхан байдаг. | Е | |
29 | Хэн нэгэн миний гуйсныг биелүүлэхэд би их баярлаж талархдаг. | D |
Би талархаж буйгаа илэрхийлэх үедээ өөрийгөө хайрлагдсан болохыг мэдэрдэг. | A | |
30 | Би өдөр бүр найз маань надад тэврэлтийг өгдөг байгаасай гэж хүсдэг. | E |
Надад өдөр бүр урмын үг хэрэгтэй. | А |
А:_________ Урмын үг сонсох дуртай | B:_________ Хамт цагийг өнгөрүүлэх дуртай | C:_________ Бэлэг авах дуртай | D:_________ Хэн нэгэн үйлчлэхэд дуртай | E:_________ Биедээ хүргүүлж хайрыг мэдэрдэг |
Таны ХАМГИЙН ГОЛ ХАЙРЫН ХЭЛ чинь юу вэ? ____________________________________
Таны ХОЁР ДАХЬ ХАЙРЫН ХЭЛ чинь юу вэ? _______________________________________
А. Урмын үг
Хэрвээ та энэ хайрын хэлээр ярьдаг бол танаас ямар ч дарамт шахалтгүйгээр л эерэг, эелдэг, сайн сайхан үгс урсаж байдаг. Мөн “Танд, чамдаа хайртай шүү” гэдэг үгийг сонсонгуутаа л та бараг тэнгэрт нисэх мэт мэдрэмж төрж байдаг. Энэ үгийн утга учрыг хэнээс ч илүүгээр илэрхийлж ба хүлээж авч байдаг. Тиймээс ч таныг шархлуулах, гомдоох, доромжлох үгийг сонсох л юм бол шууд элэг чинь эмтэрдэг бөгөөд үүнийг мартах гэж маш удаан хугацааг ч зарцуулж магад.
В. Чанартай цаг
Энэ хэлээр ярьдаг хүн аливаад шүүмжлэлтэй боловч бодит байдлыг эрхэмлэдэг. Телевиз үзэх, хооллох, гэр орон цэвэрлэх зэрэгт ач холбогдол өгснөөр зориулалт ба онцгой мэдрэмж төрдөг. Тиймээс гэр бүлийнхээ гишүүдээс хол хөндий харилцаатай болох, төлөвлөгдсөн үйл ажиллагааг хойшлуулах, аливаа нэг бүтэлгүйтэл тулгарахад сэтгэлээр унаж, таагүй мэдрэмжтэй болдог.
С. Бэлэг авах
Хэрвээ та энэ хэлээр ярьдаг бол аливаа нэгэн бэлэг, ямар нэгэн зүйл танд зориулж хийж өгөхөд маш их хайр халамжийг мэдэрч, шагнуулсан мэт сэтгэгдэл төрдөг. Тиймээс бэлэг авах бүртээ та өөрийгөө маш үнэтэй, эрхэм нандин чухал хүн гэсэн мэдрэмж төрдөг.
D. Үйлчлэл үзүүлэх
Та ийм хэлээр ярьдаг бол аливаа үйлчлэлийг төвөггүйхэн сэтгэл хангалуун хийж чадна. Үйлчлэл гэдэг бол таны хамгийн чанга ба сайн ярьдаг хайрын хэл байх болно. Тиймээс ч дотно хүмүүстээ “чиний төлөө үүнийг хийж өгөх үү” гэх эсвэл тэднээр “өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйлийг хийлгэхдээ” дуртай байдаг.
E. Биеэр хүрэх
Тэврэх, мөрөнд цохих, гар барих… зэрэг нь энэ хэлтнүүдэд хамгийн чухал. Тэд үргэлж л сэтгэл хөдөлгөх, санаа тавих, халамжлах биеийн үйлдлээс хайрыг мэдэрч бас мэдрүүлж байдаг. Тиймээс хүрэлт нь тэдний хувьд нэн чухал бөгөөд харин хайхрахгүй байх эсвэл хүчирхийлэх зэрэг нь тэд хэзээ ч уучилшгүй байдалд хүргэж болзошгүй.
Mash ih taalagdalaa bayrlalaa