Нүүр Амаржихуй Төрөлт ба Төрсний дараа Төрөлтийн тухай таны мэдвэл зохих зүйлс

Төрөлтийн тухай таны мэдвэл зохих зүйлс

0

Ураг ээжийнхээ хэвлийд гадаад орчинд дасан зохицох чадвартай болсны дараа төрөхөд бэлэн болдог. Мөн ээжийн бие махбод төрөлтөнд аажим аажмаар бэлдэж байдаг. Ургийн давшилт, умайн жигд базлалт, умайн хүзүүн нээгдэлт, ээж болон эмчийн хамтын ажиллагааны үр дүрд  ургийн түрүүлсэн хэсэг (толгой, өгзөг) эхийн бага аарцгийн хөндий, үтрээгээр дамжин гарах үйл явцыг төрөлт гэж ойлгож болно.

Жирэмсний 37 долоо 40 долоо хоног 6 өдөр хүртэлх хугацаанд төрөхийг хэвийн гэж үздэг бөгөөд хувь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Энэ удаад хэвийн төрөлтийн талаар ярилцацгаая.

Хэвийн төрлөгийг 3 үе шат болгон үздэг. Үүнд:

Нэгдүгээр үе – бэлтгэл үе

Умай жигд базлалтын үр дүнд умайн хүзүү (савны амсар гэж ярьдаг) нээгдэж төрөлтөнд бэлтгэнэ. Нэгдүгээр үеийн эрт шатанд савны амсар 3-4 см хүртэл нээгдэх ба цаашид идэвхтэй үе лүү шилжин базлалтын хүч нэмэгдэж, давтамж ойртож үргэлжлэх хугацаа нэмэгддэг.

Хоёрдугаар үе – Хүүхэд төрөх үе

Умайн хүзүү бүрэн нээгдсэний дараа ураг төрөх замаар төрөх ба төрмөгц эхийн хэвлий дээр тавьж арьс арьсаар шүргэлцүүлнэ. Мөн дулаан алдалтаас сэргийлэн хуурайшуулах ба хүйн судасны лугшилт зогссоны дараа хавчуурыг тавьж тасална.

Гуравдугаар үе – Ихэс төрөх

Ихэс нь умайн хананд шигдэн байрлаж ургийг өсөж хөгжих боломжийг бүрдүүлдэг. Хүүхэд төрсний дараа ихэс умайн хананаас ховхорч гадагшилсны дараа төрөлтийн үйл явц дууслаа гэж үздэг.

Хувь хүний онцлог байдлаас шалтгаан анхан төрөгчид төрөлт 12-24 цаг, давтан төрөгчдөд 10-12 цагийн турш үргэлжилдэг. Мэдээж хамгийн их хугацаа шаардлагатай нь нэгдүгээр үе бол хоёрдугаар үе 20минутас 2 цаг, гуравдугаар үе 10минутаас 30 минут хүртэлх хугацаанд үргэлжилдэг.

Төрөлтийн гуравдугаар үеийн дараа төрсний дараах үе эхэлдэг ба төрсний дараах 6 долоо хоног буюу 42 хоногийн турш үргэлжилдэг.

Төрөлтийн үе шатуудад хэрхэн өөрийгөө бэлдэх талаарх мэдээллийг дараагийн нийтлэлээс уншаарай.

СЭТГЭГДЭЛ АЛГА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Exit mobile version