Нүүр Эрүүл эмэгтэй Цэвэршилт Таны ӨНДГӨВЧ эрт цуцсан юм биш биз?

Таны ӨНДГӨВЧ эрт цуцсан юм биш биз?

0

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн гол эрхтэн бол өндгөвч юм. Өндгөвч нь өндгөн эсийг агуулдаг мөн боловсруулдаг ба бага аарцгийн хөндийд байрладаг.

Өндгөвч дэх өндгөн эсийн нөөц багасаж, чанар муудвал ӨНДГӨВЧ ЦУЦСАН, ӨНДГӨВЧНИЙ ХҮЛЭЭХ АВАХ чадвар алдагдсан гэж үздэг. Энэхүү шалтгаан нь үргүйдэлд хүргэнэ.

Эмэгтэйчүүдийн нас ахихтай холбоотой өндгөвчний үйл ажиллагаа өдөр өдрөөр сулардаг учир жирэмслэхэд бэрхшээл үүсдэг. Иймээс 40-өөс дээш насанд байгалийн жамаараа өндгөвчний үйл ажиллагаа алдагдах хэдий ч энэхүү өөрчлөлт нь залуу эмэгтэйчүүдэд ч мөн тохиолддог.

Дунджаар 10 эмэгтэй тутмын нэг нь настай хамааралтай өөрчлөлт гарахаас өмнө буюу эрт өндгөвчний нөөц нь багасаж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл 30 настай боловч аль хэдийн өндгөвчний хүлээн авах чадвар муудаж жирэмслэх боломж нь үеийн бусад эмэгтэйчүүдээс бага байна гэсэн үг. Гэхдээ өндгөвчний нөөц бага байна гэдэг нь огт жирэмслэх боломжгүй гэсэн үг биш бөгөөд бусдыг бодвол илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Өндгөвч нь эрт цуцсан залуу эмэгтэйчүүдэд үүсэх өндгөн эсийн тоо цөөхөн байдаг хэдий ч нас залуу учир өндгөн эсийн чанар сайн байх магадлал өндөр байдаг. Иймээс мэргэжлийн эмчид хандаж хугацаа алдалгүй зөвхөн танд тохирох арга хэмжээг авснаар жирэмслэх боломжтой.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Ихэнхдээ шинж тэмдэггүй илэрдэггүй. Зарим эмэгтэйчүүдэд сарын тэмдэг хоорондын хугацаа богино эсвэл урт болох нь анзаарагддаг.

Ямар шалтгаантай вэ?

Эндометриоз (эмэгтэйчүүдэд тохиолддог нэгэн төрлийн эмгэг), өмнө нь өндгөвчиндөө хагалгаа хийлгэж байсан болон тамхи татах, хими болон туяаны нөлөөлөлд өртөх зэрэг өндгөвчний үйл ажиллагааг эрт цуцахад нөлөөлдөг гэж үздэг. Ихэнх тохиолдолд шалтгаан тодорхойгүй байх бөгөөд удамшил болон орчны нөлөө хамааралтай байж болох юм.

Яаж оношлох вэ?

Лабораторийн болон багажийн шинжилгээгээр таамаглах боломжтой. Үүнд сарын тэмдгийн эрт үед цуснаас дээж авч бэлгийн даавруудыг давтамжтайгаар шалгах, сарын тэмдэг хамааралгүйгээр AMH – Антимуллерийн дааврыг шалгах мөн эхогоор өндгөвчинд байгаа суурин фолликулыг (өндгөн эсийг нөөцөлдөг, боловсруулдаг) харах хэрэгтэй.

Бага байна ихэсгэж болох уу?

Харамсалтай нь боломжгүй. Харин нөхөн үржихүйн туслах технологи, шинжлэх ухааны тусламжтай энэ асуудлыг шийдэх боломж нээлттэй. Та НӨХӨН ҮРЖИХҮЙ, ҮРГҮЙДЛИЙН мэргэжлийн эмчид хандаарай.

ХАРИН ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ХОЙШЛУУЛЖ БАЙГАА БҮСГҮЙЧҮҮД МААНЬ ИРЭЭДҮЙД ҮҮСЭЖ БОЛОХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЭМЧИД ХАНДААРАЙ.

Өөрийгөө хайрлая.

СЭТГЭГДЭЛ АЛГА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Exit mobile version