Нүүр Гэргий Гэр бүлийн харилцаа Одоо болтол хүүхэдгүй гэж үү?

Одоо болтол хүүхэдгүй гэж үү?

0

Хүмүүс түүнээс асууна “Одоо болтол хүүхэдгүй гэж үү?” түүний хариулт өдөр өдрөөр өөр хэдий ч ихэнхдээ өөрийгөө хүчлэн инээмсэглэж “Хараахан үгүй ээ” гэж даруухан хариулна. “Тийм үү? Одоо хүлээхээ боль оо, оройтлоо шүү дээ” гэж нэгэн ухаантан хэнэггүйхэн хичээл заагаад юу ч бодолгүй яваад л өгнө. Тэр эмэгтэй нүүрэндээ инээмсэглэлтэй ч ганцаараа уйлна.

Уйлна, учир нь тэр 4 удаа жирэмсэлсэн боловч зулбасан, уйлна тэр хуримын анхны шөнөөсөө эхлэн хүүхэдтэй болохыг хүссэн ч аль хэдий нь 5 жил өнгөрсөн, уйлна түүний нөхрийн хуучин эхнэр хүүхдээ тэдэнд үлдээсэн учир тэд дахин хүүхэдтэй болохгүй байхаар шийдсэн, уйлна тэр үр шилжүүлэн суулгахыг хүссэн ч түүнд мөнгө байхгүй, уйлна тэр аль хэдийн хэд хэдэн удаа үр шилжүүлэн суулгасан ч амжилттай болоогүй, уйлна түүний хамгийн сайн найз нь тээгч эх болохоос татгалзсан, тэр ганцаараа уйлсаар л.

Тэр уйлна, түүний нөхөр бүх зүйлд түүнийг буруутгасан, цаашдаа хамтдаа амьдрахад маш хүнд байгаа, тэрээр уйлна түүний бүх эгч, дүү нар хүүхэдтэй, түүний хамгийн сайн найз жирэмсэн, тэр дахиад л хүүхдийн угаалгад уригдсан. Тэр уйлсаар л байна түүний ээж нь үргэлж “Охин минь, юу хүлээгээд байгаа юм бэ?” гэж шамдуулан асууна, хадам аав, ээж нь эмээ өвөө болохыг хүснэ.

Тэр эмэгтэй уйлна, учир нь тэд аль хэдийн хүүхдийнхээ нэрийг сонгосон, тэдний гэрт хүүхдэд зориулсан хоосон өрөө одоо ч эзгүй хэвээрээ, дахиад л уйлна түүний нөхөр гайхалтай аав болж чадна бас тэр сайн ээж болоход бэлэн гэвч энэ бүхэн хоосон …

Нулимс ширгэдэг болов уу?

Хүн бүхэнд шалтгаан бий. Гуниг гашуудлын нулимс баяр жаргалын нулимсаар солигддог гэдэгт бид итгэдэг.

Бусдын амьдралыг шүүмжилж, хошуугаа дүрэхээ болъё.

СЭТГЭГДЭЛ АЛГА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Exit mobile version